Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 10 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай  Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд тус хуулиар Монгол Улс болон Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ. Иймд тус дугаараас Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хоорондын Зээлийн хэлэлцээр (Ухаалаг засаг II төсөл)-ийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.  

Мөн дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томилжээ. Харин Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Бямбын Мөнхтуяаг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл