Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 09 дугаарын тойм

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагааны хүрээ, удирдлага, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрхлэх  ажээ.

Мөн дугаарт Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн байна. Тус тогтоолоор 1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл; 4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 6/Байгаль орчны багц хуулийн төсөл; 7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл; 10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл; 11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл; 12/Газрын багц хуулийн төсөл; 13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл; 14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл; 15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 58 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл