Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна. Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү. 2023.03.20 https://www.parliament.mn/nn/29712/
Улсын Их Хурлын тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо хуралдаж, Нүүрс нэвтрүүлэхэд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох сонсголыг 2023 оны 04 дүгээр сарын 10, 11, 12-нд зохион байгуулахаар тогтлоо. 2023.03.20 https://www.parliament.mn/nn/29727/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, батлахыг дэмжлээ. 2023.03.20 https://www.parliament.mn/nn/29730/
"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны №11(1259) 2023.03.20 https://www.parliament.mn/nn/29731/
Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2023.03.20 https://www.parliament.mn/nn/29732/
УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох Байнгын хороодын дарга нар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, хуулийг улс орны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан, бодит амьдралд нийцүүлэн боловсруулж, батлах шаардлагатайг онцгойлон сануулав. 2023.03.21 https://www.parliament.mn/nn/29734/
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэв. 2023.03.21 https://www.parliament.mn/nn/29737/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг өргөн хүрээнд тодорхойлж зарим үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 2023.03.21 https://www.parliament.mn/nn/29735/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. 2023.03.21 https://www.parliament.mn/nn/29738/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2023.03.22 https://www.parliament.mn/nn/29742/
“Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцохдоо бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах, доройтлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг онцоллоо.
2023.03.22 https://www.parliament.mn/nn/29739/
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. 2023.03.22 https://www.parliament.mn/nn/29748/
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, төрийн албаны нэр хүндийг өргөхийн тулд ёс зүйг хуульчлахыг зорьж байгаа талаар байр сууриа илэрхийллээ. 2023.03.22 https://www.parliament.mn/nn/29741/
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгуулна.
2023.03.22 https://www.parliament.mn/nn/29746/
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна. 2023.03.22 https://www.parliament.mn/nn/29747/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллав.
2023.03.22 https://www.parliament.mn/nn/29749/
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.03.23-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн батлав. 2023.03.22 https://www.parliament.mn/nn/29762/
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ. 2023.03.23 https://www.parliament.mn/nn/29763/
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.03.23-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хөгжлийн баримт бичгүүдийн тайлантай танилцаж, Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. 2023.03.23 https://www.parliament.mn/nn/29765/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонгохыг дэмжиж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо. 2023.03.24 https://www.parliament.mn/nn/29766/
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.03.24-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгож, Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав. 2023.03.24 https://www.parliament.mn/nn/29767/
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.03.24-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдээс “Хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
2023.03.24 https://www.parliament.mn/nn/29769/