Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн
2023.03.17-ны өдрийн хурлаар батлав.
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20-НООС 24-НИЙ ӨДРИЙН
ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ
ДАВАА ГАРАГ /2023.03.20/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 11.00 | “Их засаг” |
3 | Эдийн засгийн байнгын хороо | Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
4 | Эдийн засгийн байнгын хороо | Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
5 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
6 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/ | · Түр хорооны тогтоолын төсөл · Бусад. | 16.00 | “Их Эзэн Чингис хаан” |
МЯГМАР ГАРАГ /2023.03.21/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Нүүрсийг цахимаар арилжаалахтай холбоотой цахим биржийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, мэдээлэл сонсох | 11.00 | Монголын хөрөнгийн бирж |
2 | Төсвийн байнгын хороо | Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
3 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Бусад | 09.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн гүйцэтгэлийн аудитийн тайланг сонсох | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан | · Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан | 11.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Төсвийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 12.00 | “Их Эзэн Чингис хаан” |
5 | Эдийн засгийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 13.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
6 | Хууль зүйн байнгын хороо | · Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
ЛХАГВА ГАРАГ /2023.03.22/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
2 | Төрийн байгуулалтын байнгын хороо | Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 11.00 | “Их засаг” |
3 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамны мэдээлэл сонсох | 11.00 | Гадаад харилцааны яам |
4 | Төрийн байгуулалтын байнгын хороо | Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
5 | Төсвийн байнгын хороо | Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 15.00 | “Үндсэн хууль” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | · “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ · Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц, зөвшилцөх /Засгийн газар 2023.01.16-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо | · Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” |
ПҮРЭВ ГАРАГ /2023.03.23/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 11.00 | “Их засаг” |
2 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 11.00 | “Үндсэн хууль” |
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.03.23, 03.24/
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР