Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газар 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаарх тайлангийн хурлаа хийлээ

Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулалтын нэгжүүдийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаарх тайлангийн хурлаа хийлээ.


Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан, Дэд дарга С.Батбаатар болон газар, хэлтэс, нэгжийн дарга нар, Тамгын газрын нийт ажилтнууд оролцов.

Улсын Их Хурлын Тамгын газар нь Хууль, эрх зүйн газар, түүний харьяа Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэс, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, Хуралдаан зохион байгуулах хэлтэс; Хяналт шалгалт, үнэлгээний газар, түүний харьяа Хяналт шалгалтын хэлтэс, Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс; Цахим парламент, инновацын газар, түүний харьяа Мэдээллийн технологийн хэлтэс; Дотоод аудитын алба; Гадаад харилцааны хэлтэс; Захиргаа, хүний нөөцийн хэлтэс; Санхүү, хангамж үйлчилгээний хэлтэс; Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс; Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр Улсын Их Хуралд мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.


Тайлангийн хуралд газар, хэлтсийн удирдлагууд 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангаа илтгэж, 2023 оны төлөвлөсөн ажил, анхаарч ажиллах чиглэлийн талаар танилцуулсан юм.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын үндсэн нэгжүүдийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгийн талаарх танилцуулгыг Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Ц.Батбаатар хийсэн бөгөөд Тамгын газрын нэгжийн удирдлага, ажилтнууд асуулт асууж, хариулт авлаа. 


Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ ирэх онд анхаарах асуудлын талаар зарим үүрэг чиглэлийг холбогдох нэгжид өгсөн юм.


Улсын Их Хурлын Хууль, эрх зүйн газраас 2022 онд нийт 567 хууль, 84 тогтоолыг батлуулсан. Үүнээс анхдагч хууль 24, шинэчилсэн найруулга 9, соёрхон баталсан олон улсын гэрээ 4, хууль, тогтоолын нэмэлт өөрчлөлт 510, хууль хүчингүй болсонд тооцох тухай 10 хуулийг тус тус батлуулсан байна. Батлуулсан хуулийн тоон үзүүлэлтийг 2021 оныхтой харьцуулахад 23 хувиар өсжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл