Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 07 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн “хоёр” гэснийг “гурван” гэж өөрчилжээ.

Мөн тус дугаарт Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолууд нийтлэгдсэн ба Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор  Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах сонсголыг Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо /Г.Ганболд/-нд, Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа нийтийн эрх ашгийг хөндсөн ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, үр нөлөөг сайжруулах чиглэлээр оролцогчдын хамрах хүрээ, эрх, үүргийг тодорхой болгох, сонсголд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг оролцуулах, сонсголын үр дүнг мэдээлэх, сонсголын мөрөөр авах арга хэмжээг тодорхойлж, холбогдох байгууллагад үүрэг даалгавар өгөх, биелэлтэд хяналт тавьж ажиллах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд танилцуулахыг холбогдох Байнгын хороонд тус тус даалгасан байна.                                           

 Эмхэтгэлийн шинэ дугаарт  Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд тус зарлигуудаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Сүрэнгийн Цэрэнхандыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Нямдоржийн Адъяаг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

                                   

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл