Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2023.02.13-2023.02.19)

          Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш (2023.02.14) Төрийн ордонд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

2023.02.13  https://www.parliament.mn/nn/29568/


"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийг Үндэсний статистикийн хороо статистикийн шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг санамсаргүй түүврийн аргаар сонгож, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулсан байна.  2023.02.14 https://www.parliament.mn/nn/29571/


"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх уулзалтад мэргэжил, боловсрол, нас, хүйс, орлогын түвшин харилцан адилгүй нийгмийн бүх давхаргын төлөөлөл оролцож байна.

2023.02.14  https://www.parliament.mn/nn/29572/


Зөвлөлдөх уулзалтад санал асуулгын эхний үе шатанд оролцсон 1570 иргэний 50-иас доошгүй хувь буюу 800 хүн улс орны өнцөг булан бүрээс сонгогдон оролцож байна. Нээлтийн ёслолын дараа эхэлсэн “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдвийн хүрээний асуудлуудаар МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, доктор (Ph.D), дэд профессор Н.Мягмарцоож, Удирдлагын Академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул нар илтгэл тавьж, тэнцвэртэй мэдээлэл өглөө.  2023.02.14 https://www.parliament.mn/nn/29573/


“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх уулзалтыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг бүрэн эхээрээ… 

2023.02.14  https://www.parliament.mn/nn/29574/


"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтын нээлтийн арга хэмжээний дараа “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгээр эхэллээ. 2023.02.14 https://www.parliament.mn/nn/29575/


Фото мэдээ: "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт 2023.02.14 https://www.parliament.mn/nn/29578/


“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт “Парламентын ардчилал” сэдвийн нэгдсэн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнгийн талаарх танилцуулгад, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 19 зүйл, 36 заалттай бөгөөд Үндсэн хуулийн 28.5 хувийг нь хөндсөн гэдгийг илтгэгч дурдаж байлаа.

2023.02.14 https://www.parliament.mn/nn/29577/


"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт  үдээс хойно “Парламентын ардчилал” сэдвийг хэлэлцэж, тус сэдвийн дагуу асуулт, хариултаар үргэлжиллээ.  2023.02.14 https://www.parliament.mn/nn/29579/


"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн тулгамдсан асуудлууд сэдвээр эхэллээ. 2023.02.15  https://www.parliament.mn/nn/29580/


“Зөвлөлдөх уулзалтаар хоёр талын мэдээллийг тэнцвэртэй өгнө”

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Хоёр дахь шатны санал асуулга Улаанбаатар хотноо болж байна. Уг асуудлаар УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэгээс тодрууллаа. 2023.02.15  https://www.parliament.mn/nn/29582/


"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд "Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах" сэдвийн хүрээнд үргэлжилж байна. 2023.02.15  https://www.parliament.mn/nn/29583/


"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтын оролцогчид “Нийгмийн тулгамдсан асуудал” сэдвийг хэлэлцлээ. 2023.02.15 https://www.parliament.mn/nn/29584/


Төрийн ордонд өчигдөр эхэлсэн "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө... Нэгдсэн хуралдааны асуулт, хариулт өндөрлөсний дараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.11-д заасны дагуу хоёр дахь шатны санал асуулгыг явууллаа. Санал асуулгын асуултад хэрхэн хариулах, хуудсыг хэрхэн бөглөх талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа зааварчилгаа өгөв. Оролцогчид Зөвлөлдөх санал асуулгын үндсэн 22 асуултад дахин хариулснаас гадна Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаа, хэсгийн хэлэлцүүлгүүдийн үр дүнг үнэлэх асуултуудад хариулт өгсөн юм.

Санал авах үйл ажиллагаа дууссаны дараа Зөвлөлдөх уулзалтын хаалтын ажиллагаа болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, энэ танхимд хуран цуглаж, хоёр өдрийн турш Монгол Улсынхаа төлөө Монголын ард түмнээ төлөөлж Зөвлөлдөх уулзалтад амжилттай оролцсон нийт оролцогчдод хувиасаа болон Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, зөвлөлдөх санал асуулгыг богино хугацаанд өндөр ур чадвартайгаар явуулсан Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагууд, илтгэгчид, экспертүүд, ажиглагчид болон зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллага, үйлчилгээ эрхлэгчдэд баяр хүргэв. 2023.02.15 https://www.parliament.mn/nn/29585/


Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий Тадеушевич нар парламентын бүлэг хоорондын  2023 оны анхны уулзалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.  2023.02.15 https://www.parliament.mn/nn/29586/


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Ким Ён Жү-г Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд талархал илэрхийллээ.

2023.02.15 https://www.parliament.mn/nn/29589/


“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат (2023.02.15) Төрийн ордонд амжилттай болж өндөрлөсөн. Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнг нэгтгэж, тайлангаа Зөвлөлдөх зөвлөлд хүлээлгэн өглөө. Тайланг хүлээн авахдаа, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, хоёр шатны санал асуулгын тайланг хуулийн хугацаанд нь хүлээн авч байна. Бид тайланг хэлэлцэж, Улсын Их Хуралд танилцуулах зөвлөмжийг боловсруулах ажилдаа орж байна гэлээ. 2023.02.16 https://www.parliament.mn/nn/29590/


“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө. Зөвлөмжийг хүлээлгэн өгөхдөө, хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгыг явуулж дүнг нэгтгэн, тайлан ирүүлсэнд тулгуурлан Зөвлөлдөх зөвлөлөөс Зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг 22 асуулт тус бүрээр, санал асуулгын дүнгийн тоон үзүүлэлтэд тулгуурлан боловсруулсан хэмээн танилцуулав. 2023.02.17 https://www.parliament.mn/nn/29594/


“ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЬЕ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ДҮНД ҮНДЭСЛЭН ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ. 2023.02.20 https://www.parliament.mn/nn/29595/


“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга нэвтрүүлэг. 2023.02.17 https://www.parliament.mn/nn/29596/


"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны №07(1255) https://www.parliament.mn/nn/29593/


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл