Цэс

Холбоо барих

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, санал авах уулзалт боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Үйлдвэрчний эвлэлийн салбар холбоодод танилцуулах, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.02.07) Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа.


    Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар, Ц.Туваан болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд оролцов. 




    Үйлдвэрчний эвлэлийн салбар хороодын гишүүдээс Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэврийг хөнгөлөлтэй тогтоох хуулийн заалтын үйлчлэх хугацааг тогтоохгүй байх, боловсролын салбарт ажиллаж буй багш, ялангуяа цэцэрлэгийн багш нарт тухайн хүн өөрөө хүсвэл 50-55 настайд нь тэтгэвэрт гардаг байх эрхийг нээж өгөх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй байх, улирлын чанартай ажил эрхэлдэг ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй байх болон тэтгэвэр өвлөх эрхийн талаар зэрэг өргөн хүрээнд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлсэн юм.  

    Цаашид Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, санал авах уулзалтыг сайн дурын шимтгэл төлөгч, ажил олгогч зэрэг бүлгүүдтэй зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл