Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссын ажиллах журмыг нийтэлж байна. Энэхүү журмыг “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл энэ сарын 12-ны хуралдаанаараа баталсан юм.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.13-т “Зөвлөлдөх зөвлөл асуудлын хамрах хүрээ, ач холбогдлоос хамаарч шаардлагатай гэж үзвэл зөвлөлдөх санал асуулгын асуулт, зөвлөлдөх санал асуулга явуулах зохион байгуулалт, үйл явц энэ хуульд заасан зарчим, журмын дашуу явагдсан эсэх, маргаантай холбогдсон асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий техникийн хяналтын комиссыг ажиллуулж болно” хэмээн заасан. Үүний дагуу Техникийн хяналтын комисс байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж Зөвлөлдөх зөвлөл шийдвэрлэн, энэхүү журмыг баталсны зэрэгцээ тус комиссыг таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.