Цэс

Холбоо барих

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдааны тойм /2018.04.10/

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий

ажлын хэсгийн хуралдааны тойм /2018.04.10/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14.20 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав. 

Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, ажлын хэсгийн гишүүн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Д.Мурат, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлыг танилцуулснаар хуралдаан эхлэв. Хуралдаанаар дэд ажлын хэсгийн гишүүдээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хурааж, ажлын хэсгийн гишүүдийн олонх дэмжсэн болно. Ажлын хэсгийн гишүүд төслийг Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт оруулахаар тогтов.

Хуралдаан 17.20 цагт дуусав.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл