Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ


2013 оны 12 дугаар  сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн   
Ц.ОЮУНБААТАР

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан батлуулж, түр хугацаанд зарим харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа учир хуулийн төслийг боловсруулжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.
  

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                 Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл