ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Улсын Их Хурал, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (MON-13/101) болон “Иргэдийн ороцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” (MON-13/102) төслийн нягтлан бодогч сонгон шалгаруулж авах гэж байгаа тул мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Төслийн нягтлан бодогчид дараах шаардлага тавигдана. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засагч мэргэжлээр төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Нягтлан бодох бүртгэлийн стандартыг бүрэн эзэмшсэн байх;
- Мэргэшсэн нягтлан бодогч байх;
- Англи хэлний ярианы болон мэргэжлийн зохих мэдлэгтэй байх;
- Хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн, бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх;
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Боловсролын диплом, гэрчилгээ;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн дэвтэр/-ын хуулбар;
- Өмнөх болон одоогийн /ажиллаж байгаа бол/ ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт;
- Англи хэлний мэдлэгийн түвшинг нотолсон сертификат, нотлох баримт.
Зөвхөн хураангуй жагсаалтад орсон өргөдөл гаргагчтай холбоо барьж, ажлын даалгаврыг хүргүүлнэ.
Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 5-р сарын 15-ны 16.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Улсын Их Хурлын Тамгын газар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон – 477 тоот өрөө.
Хандах ажилтан Б.Энхмаа Утас: (51) 264787