Цэс

Холбоо барих

Дэд ажлын хэсэгт үүрэг, чиглэл өгөв.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч үүрэг, чиглэл өгөв.

            Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Батхүү 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагт хуралдааны “В” танхимд Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг яам, бусад байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчдын төлөөллүүдтэй Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал солилцов.

            Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү Сангийн дэд сайд С.Пүрэв, Үндэсний статистикийн хорооны тамгын газрын дарга Д.Гантөмөр, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба нараас  эдгээр байгууллагуудын 2015 оны төсвийн төслийн талаар мэдээлэл авч, саналыг нь сонслоо.

            Хуралдааны төгсгөлд ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний  яамдууд, бусад байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчдад Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтын Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтэд дурьдсан хувь хэмжээг дахин сайн нягталж төсвийн тоон үзүүлэлтүүдтэй нягт уялдуулах, энэ тухай тайлбарыг болон төсвийн төсөлд тусгах шаардлагатай саналаа албан ёсоор бичгээр ажлын хэсгийн дараагийн хуралдаанаас өмнө Эдийн засгийн байнгын хороонд ирүүлэхийг даалгасан үүрэг, чиглэл өглөө.

Эдийн засгийн байнгын хорооны Ажлын албаны референт Д.Цэцэгмаа

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл