Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 07 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлжээ.

Мөн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.


Дээрх тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт гадаад улсын Ерөнхий консулын газрын зориулалтаар олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралтаар баталж, улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд газар ашиглуулах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсөн юм.

Мөн УИХ-ын гишүүн Самандын Жавхланг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундрааг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны гишүүнээр баталжээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

Уг тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний дуу хоолойг нь олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэх хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай, Журам шинэчлэн батлах тухай /Соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”/, Стратеги батлах тухай /“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”/ Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл