Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны Ажлын хэсгийн хуралдааны тойм /2015.04.21/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны

ажлын хэсгийн хуралдааны тойм /2015.04.21/

        Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны Г танхимд хуралдав.

        Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Д.Тэрбишдагва, Ц.Оюунгэрэл нар болон Байнгын хорооны ахлах зөвлөх Д.Энхбат, зөвлөх Б.Мөнхцэцэг, референт К.Пүрэвсүрэн, дэд ажлын хэсгийн гишүүд болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич Ч.Доржсүрэн нар оролцов.

        Ажлын хэсгийн хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд болон дэд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын талаар хэлэлцэж, санал тус бүрээр санал хурааж, Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хуралдаан 12.10 цагт өндөрлөв.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл