Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК: Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна.
Энэ удаад Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХУВЬХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ”УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тохиролцсоны үндсэн дээр Улсын Их Хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулдаг байхаар тогтоож баталсан билээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл тогтвортой өсөж, татварын бааз суурь тэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх идэвх, санаачилга дээшилж, нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой, өндөр байх хандлагатай байгаа зэрэг нь манай улсын эдийн засаг, төсөвт эерэг нөлөөүзүүлэхээр байгаа юм. Иймээс цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулж 4 шатлалтай тогтоосон татварын хувь хэмжээг буцааж 1 шатлалтай байхаар буюу хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн орлогод жигд 10 хувийн татвар авахаар хувь хэмжээг тогтоож Улсын Их Хурлаас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталлаа.

Хууль батлагдсанаар уг татварыг ногдуулахад энгийн ойлгомжтой байдал бий болж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Улсын Их Хурал үзлээ..


Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 2018 оны улс, орон нутгийн төсвийн орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг батлагдсан хэмжээнээс нэмэгдүүлэх боломжит бүх арга хэмжээг авч, улс, орон нутгийн төсвийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт болон аймаг,нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор үүрэг болголоо.2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан нэг харилцаа нь иргэний хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох жилийн албантатварын хөнгөлөлт 2018 онд 120 000 төгрөг, 2019 онд 160 000 төгрөг, 2020 онд 200 000 төгрөг, 2021 оноос эхлэн 240 000 төгрөг байсныг дараахь хэмжээтэй болгож өөрчилөв. Үүнд:

Д/д

Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/

Хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/

2018 он

2019 он ба түүнээс хойш

1

0-6 000 000 хүртэл

160 000

240 000

2

6 000 000-12 000 000 хүртэл

140 000

220 000

3

12 000 000-18 000 000 хүртэл

120 000

200 000

4

18 000 000-24 000 000 хүртэл

100 000

180 000

5

24 000 000-30 000 000 хүртэл

80 000

160 000

6

30 000 000-36 000 000 хүртэл

60 000

140 000

7

36 000 000 ба түүнээс дээш

-

-

Хөдөлмөр эрхлэлтийн орлого нь өндөр дүнтэй иргэдийн татварыг буцааж 10 хувь болгож бууруулсан тул уг орлогод үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг нь харин шатлалтайгаар тогтоох нь зүйтэй гэж Засгийн газраас шийдсэнийг Улсын Их Хуралдэмжиж баталсан болно.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл