Цэс

Холбоо барих

Маршал Х.Чойбалсангийн бунхнаас гарсан эд зүйлс

МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН 1895 онд хуучнаар Халхын Сэцэн хан аймгийн Чин ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт төрж, бага залуу наснаас Монголын тусгаар тогтнол бие даасан байдлын төлөө тэмцэж, ардын хувьсгалын партизан цэргээс улсын өрлөг жанжин, маршал, ерөнхий сайд хүртэл дэвшин ажиллаж байсан түүхэн бие хүн билээ. Тэрбээр мөн Монгол ардын намыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг бөгөөд Цэргийн яам, Дотоод яам, Мал тариалангийн яамны сайд, Улсын Бага Хурлын дарга, Ардын Сайд нарын зөвлөлийн дарга ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд зэрэг төрийн дээд албан тушаалыг хашиж явжээ. Х.Чойбалсан 1952 оны 1-р сарын 26-ны өдөр нас барахад БНМАУ-ын СнЗ-ийн шийдвэрээр тухайн үеийн социалист орнуудын нэгэн адил цогцсыг занданшуулан 1953 оны 3-р сарын 19-ний өдөр Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагчдын нэг их жанжин Д.Сүхбаатарын шарилын хамт БНМАУ-ын Засгийн газрын байрны өмнөх бунхант цогцолборт оршуулжээ. 



Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.