Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив. 2018.03.26 http://www.parliament.mn/n/ytey
УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар багтжээ. http://www.parliament.mn/n/y3ey
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилсан БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүч, жижиг дунд үйлдвэр болон гарааны бизнесийн байнгын хорооны дарга Жан Бен Ван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хууль тогтоох байгууллага болон Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, “Монгол Улс гадаад бодлогодоо БНСУ-ыг гуравдагч хөршөө гэж тодорхойлсон. Хоёр орны хооронд тогтоосон Иж бүрэн түншлэлийн харилцааг Сратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэх нь чухал юм” хэмээн онцоллоо. http://www.parliament.mn/n/y7ey
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд оролцох үеэр “Цагаач болон дүрвэгсдийн асуудлаарх олон улсын дэг журмыг сайжруулах нь: Нотолгоонд суурилсан бодлогын шийдвэр гаргах хэрэгцээ, шаардлага” сэдэвт Нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. http://www.parliament.mn/n/bpey
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын эдийн засгийн чуулганы төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэгт оролцогчдод илгээлт хүргүүлэв. Илгээлтийг УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх Р.Болд уншин сонсголоо. 2018.03.28 http://www.parliament.mn/n/btey
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг өргөн барив. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу тус комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, уг илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан ийнхүү Улсын Их Хуралд өргөн барьдаг юм. 2018.03.30 http://www.parliament.mn/n/nbey
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”-ийн танилцуулгыг өргөн барилаа. 2018.03.30 http://www.parliament.mn/n/npey
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн танилцуулгыг өргөн барилаа. 2018.03.30 http://www.parliament.mn/n/ntey
Хаврын улирал эхэлснээс хойш томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүсэлт ирсний дагуу УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 2018.03.30 http://www.parliament.mn/n/niey
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нарын санаачилгаар “Завхан аймгийн хөгжил” төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа уулзалт, зөвлөгөөн болов. 2018.03.30 http://www.parliament.mn/n/dbey
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс