Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн 2015 оны 04-р сарын 28-ны өдрийн хуралдааны тойм

Байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16.30 цагт Төрийн ордны “Г” танхимд болов.

Ажлын дэд хэсгийн хуралдааныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Туваан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын тасгийн дарга С.Дорждэрэм, тус яамны ахлах мэргэжилтэн Ц.Дашдондог, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргал, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Эрдэнэбаатар, “Нейшнл даатгал” ХХК-ийн дэд захирал Б.Энхтунгалаг, Байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, референт М.Отгон нар оролцлоо.

Ажлын дэд хэсгийн ахлагч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Туваан ажлын дэд хэсгийн гишүүдэд цаашид хийх ажлын төлөвлөгөө, чиглэлийг танилцуулав. Гишүүд Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналууд дээр хэрхэн ажиллах талаар харилцан санал бодлоо солилцлоо.

Ажлын дэд хэсгийн гишүүн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг багцлан бэлтгэсэн бөгөөд энэ талаар холбогдох яам, газруудын саналыг авч нэгтгэн дүгнэсний дараа дахин хуралдахыг санал болгов.

Дараагийн хуралдаанд ажлын дэд хэсгийн гишүүд саналаа бэлтгэж, бодлогын төсөлд тусгасан болон тусгагдаагүй саналуудыг нэгбүрчлэн хэлэлцэхээр харилцан тохиролцлоо.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 18.10 цагт өндөрлөлөө.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл