Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 08 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг нийтэлжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл тогтвортой өсөж, татварын бааз суурь тэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх идэвх, санаачилга дээшилж, нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой , өндөр байх хандлагатай байгаа зэрэг нь манай улсын эдийн засаг, төсөвт эерэг нөлөө үзүүлэхээр болжээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулж 4 шатлалтай тогтоосон татварын хувь хэмжээг буцааж 1 шатлалтай байхаар буюу хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн орлогод жигд 10 хувийн татвар авахаар хувь хэмжээг тогтоож Улсын Их Хурлаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан байна.

Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тухай хуулиудад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар буюу таван насаар 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн билээ.

Бага орлоготой, ядуу бүлгийн иргэдийн болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг иргэдийн дундаж наслалт захиргааны ажил эрхэлдэг иргэдээс бага байгаа аж.

Тиймээс тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчлах шаардлага гарсан байна.

Дээр дурдсан үндэслэл шаардлагыг харгалзан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ.

Түүнчлэн эмхэтгэлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай       , Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийн тухай, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Мөн Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Дээрх зарлигаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журмыг баталсан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл