Цэс

Холбоо барих

БНСУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдманай улсад айлчилж буй БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Худалдаа, аж үйлдвэр,эрчим хүч, жижиг дунд үйлдвэр болон гарааны бизнесийн байнгын хорооны дарга ЖанБен Ван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболдхоёр орны хууль тогтоох байгууллага болон Засгийн газар хоорондын хамтынажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаатэмдэглээд, “Монгол Улс гадаад бодлогодоо БНСУ-ыг гуравдагч хөршөө гэжтодорхойлсон. Хоёр орны хооронд тогтоосон Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэх нь чухал юм” хэмээн онцоллоо.

Түүнчлэн ноён Жан Бен Ванд хандаж Танытэргүүлдэг Байнгын хороо эдийн засгийн чухал салбаруудыг хамаардаг учраас хоёрорны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэдихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Уулзалтын үеэрУИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Монгол Улсад айлчлахурилгатай байгааг тэмдэглээд “Энэ онд айлчлал болно гэдэгт итгэж байна” гэв.


Ноён Жан Бен Ван хүлээн авч уулзаж буйднь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “Өнгөрсөн оны дүнгээр 160 мянга орчимиргэн харилцан зорчсон байна. Тэр хэрээр эдийн засгийн харилцаа идэвхжиж буй ньдамжиггүй юм. Өнгөрсөн 1-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынтэргүүнээр томилогдсоныхоо дараах анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэндталархалтай байгаа. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайдтайуулзах үеэрээ хоёр орны харилцааг Стратегийн түвшнийх болгож хөгжүүлэх, манайулсаас дэвшүүлж буй “Шинэ умардын бодлого”-ын хүрээнд хамтран ажиллах асуудлыгхөндсөн билээ. Эдгээр санаачилга ажил хэрэг болж хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүйбайна” гэлээ.

Тэрбээр эдийн засгийн түншлэлийнасуудлыг хариуцдагийн хувьд манай Байнгын хороо Монгол Улстай аж үйлдвэр, эрчимхүч, байгалийн баялгийн ашиглалт, зам тээвэр, уул уурхай зэрэг салбарт хоёрорны хамтын ажилагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно. Монгол Улсын Засгийнгазар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд онцгой анхаарчбайгааг бид мэднэ. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэ төслийг хэрэгжүүлэхээртөлөвлөж байгааг Байнгын хороо дэмжиж байна гэв. Түүнчлэн Налайхад очиж, Эко оронсууцны төсөлтэй танилцсанаа дурдаад, Налайхын 30.000 иргэнд эрчим хүчний шинэтехнологи эзэмшихэд нь хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулахдаа баяртай байхболно гэж тэмдэглэв.


Ноён Жан Бен Ван “Монгол Улс байгалийнбаялаг ихтэй. БНСУ экспорт, хөрөнгө оруулалтын чиглэлээр арвин туршлагатай.Тиймээс хоёр тал харилцан ашигтай хамтран ажиллах, зөвхөн хоёр орны хооронд биш,бүс нутгийн хэмжээнд амжилттай хамтрах өргөн боломж байна” хэмээн онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд “Хамтын ажиллагаахарилцан ашигтай, бодит үр дүнтэй байх ёстой. Байгаа боломжоо зөв ашиглах, үрдүнг хоёр орны ард түмний сайн сайхны төлөө зориулах нь чухал. Аливаа үйлажиллагаа, төсөл хөтөлбөрийн эхлэлийг зөв тавибал, тэр нь ард тмнүүдийн эрхашигт нийцэж байвал амжилтад хүрч, тууштай үргэлжилдэг. Энэ зарчим бидэнд нэнчухал” гэлээ.

Уулзалтын үеэр хотжилтын сөрөг нөлөөгдаван туулах, Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцийг зөв ашиглах,аялал жуулчлал, IT бизнесийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-БНСУ-ыннайрамдлын бүлгийн гишүүн Б.Ундармаа, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И ЧэИг, Жон Үн Чон, Юү Дун Сү, Сун Күм Жү нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтсээс мэдээлэв.     

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл