Манай улсын томоохон хөрөнгө оруулагчдын нэг Европын холбоо Төлөөлөгчийн газраа нээгээд тун удаагүй байгаа энэ үед УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферриг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 2017.12.04 http://www.parliament.mn/n/fbgo
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн О.Батнасан, Л.Болд, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, УИХ-ын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулахад санал нэгтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. 2017.12.04 http://www.parliament.mn/n/ftgo
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүд дэмжлээ. 2017.12.05 http://www.parliament.mn/n/gfgo
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд Монгол Улсын баатар, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Улсын Их Хурлын гишүүн асан, сансрын нисгэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 2017.12.05 http://www.parliament.mn/n/gjgo
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзан, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. 2017.12.05 http://www.parliament.mn/n/gtgo
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн энэ удаагийн парламентад сонгогдон ажиллаж байгаа энэ үед Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд УИХ дахь албан бус “Эмэгтэй гишүүдийн бүлэг”-ийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. 2017.12.05 http://www.parliament.mn/n/g3go
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Монгол судлалын чиглэлийн эрдэмтэн багш нартай чөлөөт уулзалт, ярилцлага өрнүүлэв. 2017.12.05 http://www.parliament.mn/n/8tgo
УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар хамтарсан тогтоолоор байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлынхаа хүрээнд Төв аймгийн Зуунмод суманд ажиллав. 2017.12.05 http://www.parliament.mn/n/8igo
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй. 2017.12.06 http://www.parliament.mn/n/efgo
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэнд, нөхөн үржихүй, инноваци” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 2017.12.06 http://www.parliament.mn/n/epgo
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. 2017.12.06 http://www.parliament.mn/n/jbgo
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж, Төрийн ордонд ирэх долоо хоногт хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэв. 2017.12.06 http://www.parliament.mn/n/jfgo
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулахад Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тайланг сонсох тухай асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов. 2017.12.06 http://www.parliament.mn/n/jjgo
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ. 2017.12.06 http://www.parliament.mn/n/jpgo
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд,
- Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
- Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр:Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
- БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ. 2017.12.06 http://www.parliament.mn/n/jigo
УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. улзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт нар оролцов. 2017.12.07 http://www.parliament.mn/n/kbgo
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 42 нь буюу 82.4 нь дэмжиж, энэ талаарх тогтоолыг баталлаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдав. 2017.12.07 http://www.parliament.mn/n/kjgo
Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ныг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэв. 2017.12.07 http://www.parliament.mn/n/kpgo
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ:
- Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжив.
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.0 хувь нь дэмжив.
- Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувь нь дэмжив.
- Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.3 хувь нь дэмжсэн.
- Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал гаргасныг, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. 2017.12.07 http://www.parliament.mn/n/k7go
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь, Ерөнхий сайд ахлан ажиллах “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. 2017.12.08 http://www.parliament.mn/n/mbgo
УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Гилеад Саинсис” компанийн Ази-номхон далайн орнууд хариуцсан захирал Бен Кемаркыг хүлээн авч уулзаж, Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, элэгний С вирусийг устгах үйлчилгээтэй “Харвони” эмийг нэн хямд үнээр олгох хөтөлбөр амжилттай хэрэгжсэн талаар санал солилцов. 2017.12.08 http://www.parliament.mn/n/mpgo
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Үргэлжлүүлэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив. 2017.12.08 http://www.parliament.mn/n/mtgo
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв:
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
- Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
- Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн “00” цагаар тогтоон, Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах Улсын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгууллаа. 2017.12.08 http://www.parliament.mn/n/m3go
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлэв. 2017.12.08 http://www.parliament.mn/n/cfgo
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын тавьсан Тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсов. 2017.12.08 http://www.parliament.mn/n/cpgo
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн бүх аймаг, нийслэлд нэгэн зэрэг эхэллээ. 2017.12.09 http://www.parliament.mn/n/pjgo
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс