Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2000 оны 19 дүгээр тогтоол болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг, Н.Энхболд нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо. Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдээс болон дэд хэсгийн гишүүдээс гаргасан саналуудыг хэлэлцэн томьёолж, тогтоолын төсөл боловсруулж, өргөн барихаар тогтлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл