Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хуралдав.
Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцсон бөгөөд хуулийн төслийн талаар дэд хэсгээс гарсан саналуудыг нэгтгэн томьёолж дуусгаж, үндсэн ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо.