Цэс

Холбоо барих

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт Төрийн ордонд үргэлжилж байна.

Шигшээ тоглолтод оролцож буй 140 шатарчин (эрэгтэй 104, эмэгтэй 36) Швейцарь системээр найман  өрөг өрөх бөгөөд дөрвөн өргийн дараах байдлаар Эрэгтэй ангилалд Б.Мөнхсаруул (чансаа-1876, БГД), Б.Баярмагнай (1846, Говь-Алтай), Г.Авирмэд (1854, СХД) нар тус бүр 4 оноогоор, А.Нарансолонго (1723, Говь-Алтай) 4 оноо, М.Енгилик (1783, Баян-Өлгий) 3.5 оноо, Б.Анужин (1690, БГД) 3.5 оноогоор тус тус Эмэгтэй ангилалд тэргүүлж байна.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 5, 6, 7, 8 дахь өргүүд маргааш (2023.01.08) үргэлжилж, аваргуудаа тодруулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Маргаашийн оноолт

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл