Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн
2023.01.06-ны өдрийн хурлаар батлав.
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 09-НӨӨС 13-НЫ ӨДРИЙН
ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ
ДАВАА ГАРАГ /2023.01.09/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо | Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
2 | Эдийн засгийн байнгын хороо | Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 13.30 | “Үндсэн хууль” |
3 | Эдийн засгийн байнгын хороо | Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
4 | Эдийн засгийн байнгын хороо | “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 15.00 | “Их засаг” |
5 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 15.30 | “Үндсэн хууль” |
ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/ | · Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгагч, шинжээч нарын ажиллах хугацааг сунгах тухай/ | 14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
МЯГМАР ГАРАГ /2023.01.10/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 11.00 | “Их засаг” |
2 | Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо | Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
3 | Төсвийн байнгын хороо | Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/ · “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл | 09.00 | “Их Эзэн Чингис хаан” |
2 | Төсвийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Бусад | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
3 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/ | 13.30 | “Их Эзэн Чингис хаан” |
4 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Бусад | 14.00 | “Үндсэн хууль” |
5 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, нэн яаралтай/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
6 | Хууль зүйн байнгын хороо | · “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2022.12.12-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ · Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 15.00 | “Их Эзэн Чингис хаан” |
ЛХАГВА ГАРАГ /2023.01.11/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/ | · Нэгдсэн хуралдаанд танилцуулах Түр хорооны тайлангийн төсөл хэлэлцэх · Түр хорооны тогтоолын төсөл /Чиглэл өгөх тухай/ | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | · “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2022.12.12-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ | 11.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | · “Соёлын бүтээлч сар” сэдвээр Соёлын сайдын мэдээлэл сонсох | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт | 10.00 | Их Монгол |
ПҮРЭВ ГАРАГ /2023.01.12/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Байгаль хамгаалал, консервацийн бүлэг хамтран Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслийн талаар сэдэвт хэлэлцүүлэг | 13.00 | “Их Эзэн Чингис хаан” |
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.01.12, 01.13/
Д/Д | ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ЦАГ | ТАНХИМ |
1 | · Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/ · Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны тайлан сонсох · Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуулгын хариуг сонсох · Бусад | 10.00 | “Их хуралдай” |
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР