Цэс

Холбоо барих

Үндэсний Статистикийн Хорооноос Зөвлөлдөх санал асуулгын "Түүврийн анхан шатны нэгж"-ийг өнөөдөр 13.30 цагт сонгоно

Үндэсний Статистикийн Хорооноос Зөвлөлдөх санал асуулгын "Түүврийн анхан шатны нэгж"-ийг өнөөдөр (2022.01.05) 13.30 цагт сонгоно.

 

Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ гэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан.

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА ХОЁР ҮЕ ШАТТАЙ.

1 дэх үе шат

Иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна.

Зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас нь,  

- зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэний талаарх хүн ам зүйн мэдээлэл;

- зөвлөлдөх санал асуулгын үндсэн асуулт;

- асуулт нэг бүрээр санал тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.

Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатад Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй. Оролцох иргэний тоог зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хамрах хүрээг харгалзан Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтооно.

2 дахь үе шат

Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатад нэг дэх шатад оролцсон иргэний 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авна.

Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатад шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулна.

Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатад санал авах ажлыг гүйцэтгэх статистикийн байгууллага нь нэг дэх шатны санал асуулгын хуудсаар саналыг нь дахин авна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл