Цэс

Холбоо барих

“Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийг танин мэдэж, урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

    Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийг танин мэдэж, урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг өнөөдөр (2022.12.23) Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын даргын болон Улсын Их Хурлын гишүүдийн ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнуудад зориулан зохион байгууллаа.  

Сургалтын багшаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул ажиллаж, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамт, хүчирхийллийн талаарх олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн агуулга болон дарамт, хүчирхийлэл, тэвчишгүй орчныг үүсгэдэг түгээмэл хэлбэр, сөрөг үр дагавар (судалгааны  үр дүн)-ын талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээллийг өгөв. Мөн ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эрхийг сэргээх хууль тогтоомжийн нэгдмэл хэрэглээг практик тохиолдол, тодорхой жишээн дээр тайлбарлаж, мэдээлэл өглөө.






    Сургалт ажлын байрны дарамт, хүчирхийллийг хэрхэн таних, гомдол гаргах, шийдвэрлэх талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх ач холбогдолтой боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл