Цэс

Холбоо барих

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр болно

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын билгийн тооллын шинийн нэгэн өнөөдөр (2022.11.24) тохиож байна.

 

Энэ өдөр Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болж, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.



 


Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.1-д “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.” гэж заасан байдаг.

 

Өнөөдөр Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 12.00 цагт эхлэнэ.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1” гэсэн заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл