Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 43 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Тус зарлигуудаар Нямдоогийн Баярмааг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Лхагвасүрэнгийн Ариунцэцэгийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Дашдоржийн Азжаргалыг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Нацагдоржийн Нямдавааг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ.

Мөн тус дугаарт Техникийн зохицуулалт батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын техникийн зохицуулалт”-ыг баталсныг нийтэлсэн байна. Энэ зохицуулалтаар  хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил, түүнд хэрэглэгдэх хими, биологийн бэлдмэлийн техникийн үзүүлэлт, шаардлагыг тогтоосон ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл