Цэс

Холбоо барих

УИХ дахь “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг”-ийн гишүүд Монгол Улсад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа

УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих албан бус лобби бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн А. Ундраа, Н. Амарзаяа нар өнөөдөр (2017.12.19) Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Дэвид Спрул, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч ноён Мануэл Микаллер, Их Британи Умар Ирландийн Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дарга ноён Иан Кокс нарыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ундраа Элчин сайд нарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд ирэх оны төсвийг батлах үеэр Ашигт малтмалын тухай болон татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсныг дурдав.

Тэрбээр дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсноор гадны хөрөнгө оруулагчдад ямар боломжууд үүсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл