Цэс

Холбоо барих

Мэдээллийн технологийн старт-ап компаниудыг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай холбож, аутсорсингийн чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд өнөөдөр /2022.10.27/ Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамны дэд сайд Жүн Ен Чантай уулзлаа.


БНСУ-д мэдээллийн технологийн компаниудыг Засгийн газрын бодлогоор дэмжиж, бие даасан сан байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Харилцаа  холбооны сан, Гарааны бизнес эрхлэгчид буюу старт-ап компаниудыг дэмжих сан үйл ажиллагаа явуулдаг ажээ. Мэдээллийн технологийг хөгжүүлэхэд хиймэл оюун ухааныг ашиглаж, энэ чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байгааг дэд сайд Жүн Ен Чан онцлон тэмдэглэв.


Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголын старт-ап компаниудыг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай холбож аутсорсингийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар саналаа илэрхийлж, УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогын талаар танилцуулав.  


 


Мөн БНСУ-ын Үндэсний ассамблейгаас санаачлан хэрэгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааны сайн туршлагыг Монгол Улсын Их Хурлын “Цахим парламент” хөтөлбөртэй уялдуулах талаар ярилцаж, санал солилцсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл