Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.10.03-10.09)


    Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэйгээр мэдээлж, сурталчлах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас чуулган бүрээр эрхлэн гаргадаг ээлжит ном хэвлэгдлээ.

2022-10-03  https://www.parliament.mn/nn/18610/


    Эзэн богд Чингис хааны эш хөргийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд залсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

2022-10-03 https://www.parliament.mn/nn/18580/2

    Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

2022-10-03  https://www.parliament.mn/nn/18581/


Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын дарга нар оролцов.

2022-10-03 https://www.parliament.mn/nn/18582/

    Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнгийн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо

2022-10-04 https://www.parliament.mn/nn/18590/


    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсов

2022-10-04  https://www.parliament.mn/nn/18591/


    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2022-10-04 https://www.parliament.mn/nn/18592/


    Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2022-10-05 https://www.parliament.mn/nn/18595/


    Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаанаар “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал”-ын талаарх мэдээллийг сонслоо

2022-10-05 https://www.parliament.mn/nn/18596/


    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

2022-10-05 https://www.parliament.mn/nn/18597/


    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн гишүүн хатагтай Элина Штайнерте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2022-10-05 https://www.parliament.mn/nn/18598/


    Улсын Их Хурлын чуулганы 2022.10.06-ны нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

2022-10-06  https://www.parliament.mn/nn/18604/,  https://www.parliament.mn/nn/18605/


    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри 2022 оны аравдугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2022-10-07 https://www.parliament.mn/nn/18608/


    Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцов

2022-10-07 https://www.parliament.mn/nn/18611/


    Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.

2022-10-07 https://www.parliament.mn/nn/18612/


    Улсын Их Хурлын чуулганы 2022.10.07-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлж, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд  өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжив. Мөн “Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүн”-гийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

2022-10-07 https://www.parliament.mn/nn/18618/

    Улсын Их Хурлын 2022.10.07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад анх удаа улсын төсвийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, төсвийн хяналтыг сайжруулах талаар үг хэллээ

2022-10-07 https://www.parliament.mn/nn/18617/

    Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюригийн айчлал маргааш (2022.10.09) эхлэхтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржтой ярилцлаа.

2022-10-08 https://www.parliament.mn/nn/18619/

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ

2022-10-09 https://www.parliament.mn/nn/18620/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл