Цэс

Холбоо барих

Эзэн богд Чингис хааны эш хөргийг, сургаалын хамт Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд заллаа

“Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Их Монголын төрт улсыг байгуулан мандуулж, монголчуудын суу алдрыг дэлхийн дайдад тунхаглан зарласан, Мянганы суут хүмүүн Их эзэн Чингис богдынхоо эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр заллаа. Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг нээлтээ хийсэн юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл