Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хорооны дарга ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нар Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён болон ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр /2022.09.26/ хүлээн авч уулзлаа.

ОУВС-ийн дүрмийн 4 дүгээр заалтын дагуу тус сангаас ажлын хэсэг гарган гишүүн орнууддаа жил бүр тогтмол ажиллуулсаар иржээ. Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, түүнийг дэмжих чиглэлээр Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын арга хэмжээний талаар Байнгын хороодын дарга нартай санал солилцож, цаашид дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн УИХ, Төсвийн байнгын хорооноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсвийн бодлогын шинэчлэл, цаашид гарах үр дүн, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

#BBD0E0 »
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл