Цэс

Холбоо барих

Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс салбар дундын мэдлэг олгох ээлжит сургалтыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад салбар дундын мэдлэг олгох ээлжит сургалтыг өнөөдөр (2022.09.19) “Ногоон хөгжлийн олон улсын сайн туршлага” сэдвийн дор цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Инновац, цэвэр технологийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын мэргэжилтэн Б.Төгөлдөр нар удирдан явуулсан бөгөөд сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын 100 гаруй ажилтан хамрагдлаа.

Уг сургалтаар ажилтнууд олон улсын болон Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, ногоон хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, ногоон тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг үр ашигтай нэвтрүүлэх, ногоон ажлын байрыг хэрхэн бий болгох талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч, санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл