Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2014 оны 6-р сарын 24-ний өдрийн хуралдааны тойм

Тус Байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот тогтоолоор байгуулагдсан “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааныг 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 10.25 цагт “205” тоот өрөөнд зохион байгууллаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл, Г.Баярсайхан, Я.Содбаатар, Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, тус яамны Эм хангамжийн байгууллагын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Уранчимэг, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Чулуунцэцэг, Эм холбооны гүйцэтгэх захирал О.Дамба, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөрийн Үндэсний зөвлөх З.Зузаан болон Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл дэд хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр харилцан ярилцаж, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг өгөв.

Ажлын хэсгийн хуралдаан 11.40 цагт өндөрлөв.

 

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл