Цэс

Холбоо барих

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 06 дугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагт хийхээр товлолоо

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийхээр товлосон байсныг Нийтийн сонсголын тухай хуулийн 20.4-т зайлшгүй шаардлагаар сонсголын товыг хойшлуулж болно хэмээн заасныг үндэслэн сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагт зохион байгуулахаар хойшлуулж байгааг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.06.13/ мэдэгдлээ.

 

Сонсголын хугацааг дахин товлосон тул Байнгын хорооны ажлын алба сонсголд оролцогчдод хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан болон биечлэн утсаар холбогдож мэдэгдэхийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг үүрэг болголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл