Цэс

Холбоо барих

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 11.50 цагт 334 тоотод хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан удирдан, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, ажлын дэд хэсгийн гишүүд болон байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Хуралдаанд “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хөтөлбөр, төлөвлөгөөтэй танилцан, ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, санал солилцсон бөгөөд хөтөлбөр, төлөвлөгөөтэй холбогдсон тооцоо, судалгааг дараагийн ажлын хэсгийн хуралдаанд тодорхой болгох үүрэг өглөө.

Хуралдаан 12.45 цагт өндөрлөлөө.

 

 

                                                       Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл