Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны дэд ажлын хэсгийн хуралдааны тойм /2015.04.17/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны

дэд ажлын хэсгийн хуралдааны тойм /2015.04.17/

          Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны Г танхимд хуралдав.

         Хуралдаанд Байнгын хорооны ахлах зөвлөх Д.Энхбат, Дэд ажлын хэсгийн ахлагч, Байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт К.Пүрэвсүрэн, дэд ажлын хэсгийн гишүүд болох БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэн, БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн И.Дорж, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич Ч.Доржсүрэн, Монголын ойчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Лувсанцэрэн нар оролцов.

      Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг хэлэлцэн тусгаж, төслийг ажлын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэв.

Хуралдаан 21.30 цагт өндөрлөв.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл