Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгалаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.26) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгах тухай захирамж гаргалаа. 

Дээрх захирамжаар 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарласан Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг 08 дугаар сарын 31-ний өдөр болгон сунгалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл