1.Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордоны Г танхимд 12.30 цагт хуралдлаа.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан ажлын дэд хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол, хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг танилцуулж, үүрэг чиглэл өглөө.
2.Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордоны 334 тоот өрөөнд 13.00 цагт хуралдлаа.
Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын
хорооны референт Ч.Батбямба