Цэс

Холбоо барих

Парламентын үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцооны талаар туршлага солилцох вебинар боллоо

    Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын олон нийтийн харилцааны чиглэлээр ажилладаг газар, хэлтэс, төвийн албан хаагчдад зориулж, парламентын үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцооны талаар туршлага солилцох вебинарыг 2022 оны 06 дугаар сарын 27, 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа. 


    Сургалтыг Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг болон Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр нар нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сангийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар тэмдэглэж, санамж бичгийн хүрээнд 2021-2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нэг нь энэхүү вебинар гэдгийг дурдав.




    Вебинарын сэдвийн хүрээнд оролцогчид хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд парламентын боловсрол олгох, цахим парламент бий болгох зорилтын дагуу Олон нийттэй харилцах стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл, ойлголтоо нэмэгдүүлсэн.  


    Их Британийн парламентын Нийтийн танхимын олон нийтийн оролцоо хариуцсан захирал асан хатагтай Айлин Уолкер болон Үйл ажиллагаа, гишүүн үйлчилгээний захирал асан ноён Мэттью Тэйлор нар вебинарын зорилгын дагуу оролцогчдод ойлголт мэдээлэл өгч, амжилттай туршлагаасаа хуваалцлаа.


    Мөн Бразил Улсын Төлөөлөгчдийн танхимын Хакерлабын захирал асан Криштиану Ферри Фариа, Эстони Улсын Ерөнхий сайд асан Таави Рыйвас нар парламентын ил тод байдлыг хангах дижитал оролцооны талаар туршлагаасаа хуваалцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл