Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны
дэд ажлын хэсгийн хуралдааны тойм /2015.04.20/
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны 334 тоот танхимд хуралдав.
Хуралдаанд Байнгын хорооны ахлах зөвлөх Д.Энхбат, Дэд ажлын хэсгийн ахлагч, Байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт К.Пүрэвсүрэн, дэд ажлын хэсгийн гишүүд болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэн, БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн И.Дорж, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич Ч.Доржсүрэн нар оролцов.
Тогтоолын төсөлд тусгасан Улсын Их Хурлын гишүүдээс болон ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналыг эцэслэн хэлэлцэж ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хуралдаан 18.30 цагт өндөрлөв.
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА