Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцов


Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд (2022.07.11) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үзэж сонирхлоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар сурын талбайд зочлов. 


Үүний дараа шагайн асарт саатсан бөгөөд шагайн харвааг 2001 оноос хойш үндэсний баяр наадмын нэгэн төрөл болгосон юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.











Хуваалцах:

Холбоотой мэдээлэл