МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 7 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
7 дугаар сарын 10-ны Даваа гарагт 09.00 цагаас:
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
7 дугаар сарын 10-ны Даваа гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.10 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
7 дугаар сарын 10-ны Даваа гарагт 09.30 цагаас:
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
ДӨРӨВ.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ
ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА:
7 дугаар сарын 10-ны Даваа гарагт 11.40 цагаас:
- Төрийн ордны их танхимд.