Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2017.07.17-21/

 УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Онцгой байдлын ерөнхий газарт зочлон гал түймэртэй тэмцэх аянд нэгдэж буйгаа илэрхийлж, нэг сарын цалингаа хандивлав. 2017.07.17

 


Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимаг их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авав. 2017.07.18

Ноён Тадамори Оошима “Манай хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой. Тэр нь залуу үеэр дамжин үргэлжилнэ” хэмээн уулзалтын үеэр онцоллоо. 2017.07.18

Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлов. 2017.07.18

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгөв. 2017.07.18


 Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошима болон дагалдан яваа төлөөлөгчид бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа. 2017.07.18

Ноён Тадамори Оошима Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав. 2017.07.19

 


Одоогоос 25 жилийн өмнө буюу 1992 оны 7 дугаар сарын 20, бичин жилийн зуны адаг сарын рашаан барилдлагат өлзийт сайн гал тахиа өдрийн могой цагт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж, Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойргоос сонгогдсон 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдан шинэ гишүүд тангараг өргөж байжээ.

 


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар сургагч багш нарыг бэлтгэх цахим сургалт Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулагдав. 2017.07.20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээв. 2017.07.20

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” албан тоотыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт илгээлээ. 2017.07.21

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл