Цэс

Холбоо барих

Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.07.18) Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хүлээн авч, дурсгалын зураг авахуулав.

 



Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал ба хууль тогтоох үйл ажиллагааны үе шатны талаар танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны танхимаар зочилсны дараа Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Т.Оошима сэтгүүлчдэд мэдээлэл хийв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    

      

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл