Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг өнөөдөр (2017.07.17) Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр гал түймэртэй тэмцэх аянд нэгдэж буйгаа илэрхийлж, нэг сарын цалингаа хандивласан юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хандив гардуулах үеэр “Ойн түймэртэй тэмцэх
чиглэлд Онцгой байдлын ерөнхий газрын нийт албан хаагчид бүх хүчээ дайчлан
ажиллаж байгаад бахархаж байна” гээд тэдний энэ ажилд ард иргэд идэвхи
санаачлага гарган хувиасаа мөнгөн хандив, хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн
гэх мэт боломжтой бүхнээр дэмжлэг үзүүлсээр байгааг онцоллоо.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал УИХ-ын гишүүн М.Оюунчимэгт талархал илэрхийлээд “Иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хандивыг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулна” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.