Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах зөвлөх Ц.Норовдондог, Алтан гадас одонгоор шагнагдсан Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн референт Ч.Алтанцэцэг нарт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.07.17) шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.



Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн референт С.Эрдэнэчимэг Алтан гадас одонгоор, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн хэвлэгч У.Дамдинсугар нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл